МАХН-ын бэлгэдэл

МАХН-ын бэлгэдэл нь уламжлал, шинэчлэлийг тусгасан нь эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёс, ирээдүйн хүсэл тэмүүллийн илэрхийлэл гэдэг. МАХН-ын сүлд голдоо арга билэг, эв нэгдлийг илэрхийлсэн соёмбын хос загасыг дүрсэлсэн, ахмад, дунд, залуу гурван үеийг төлөөлсөн гурван давхар бүхий нийтдээ 15 дэлбээтэй, дэлгэрэн цэцэглэж байгаа улаан цэцэг байна.