Ц.Нямдорж 1992 оноос хойш төрийн хамгаалалтанд байна. Тэр хүн намайг байн байн яриад байгаа учраас зарим зүйлд хариулт өгөх гэсэн юм. Тэр хүн өөрөө шударга юм бол шалгуул. Албан тушаалаасаа буугаад шалгуулж болно. Төрийн хамгаалалтанд байгаа хүнийг шалгах боломжгүй. Их ноотой хүн байж магадгүй

100 мянга оюутныг үнэгүй сургаж болно. Англи улс чадаж байхад бид чадна.

УИХ тараад нөхөн сонгууль явуулахад их мөнгө орохгүй ээ. УИХ-ын 1 гишүүн гэхэд л тойрогтоо 5 тэрбум төгрөгний төсөвтэй байдаг. Тэдний авсан ЖДҮ-ийн зээлийн хажууд нөхөн сонгууль бага зардалтай

Төр тогтвортой байх ёстой гэж өөрсдийгөө хамгаалж байна. Гэтэл ийм будилаантай төр яаж тогтвортой байх юм бэ?

УИХ-ын гишүүд өөрсдийгөө хамгийн шилдэг нь гэж болож байх шиг байна. Бид нар тарчихвал өөр хэн энэ улсыг авч явах юм бэ? гэж ярьж байна. Тийм бишээ. Монголд төрөө зөв удирдаад аваад явчих шударга хүмүүс хангалттай байгаа.

Эмнэлэгийг үнэгүй болгох боломжтой. МУ-ын цөөн хүн амыг бүгдийг нь үнэгүй эмчлэх боломжтой.

Уул уурхайн лицензүүдийг төр мэдэлдээ буцаан авах бүрэн боломжтой. Одоогийн удирдлагууд л буцааж авах хүсэлгүй байна. МАХН ард түмэнтэй хамтран боловсруулсан ШИНЭ ДЭЭД үндсэн хуулийн төсөлдөө “Монгол хүн төрийн хамгаалалтанд байна”, “Газрын баялаг Монголын ард түмний өмч байна” гэж заасан.

МАНАН гэж бид анх хэлсэн МАНАН гэдэг бол МАН+ АН гэсэн үгний товчлол. Жинхэнэ манан цаан нь нуугдаж үлдээд Шинэ МАНАН үүсч байна. Ингээд Монголчууд бид 2 МАНАН-тай боллоо.

60 тэрбум үнэн. Тэгвэл яагаад ганцаараа М.Энхболд огцрох ёстой юм бэ? Энэ их хурал бүхэлдээ 60 тэрбумаар босоон учраас М.Энхболдтой хамт тарах ёстой. Тэгээд дахин сонгууль явуулах хэрэгтэй.