МАХН-ын III Бага чуулган 2019 оны 01 сарын 10 нд МАХН-ын Төв байранд боллоо. Тус чуулганаар олон чухал асуудал хэлэлцсэн бөгөөд чуулганд Монгол улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн бага чуулганы гишүүд, төв намын удирдах ажилтнууд оролцлоо.

Чуулганаар Үндсэн хуулийн цэц МАХН-ын II их чуулганаар батлагдсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг хүлээн авсантай холбогдуулан хэлэлцэх асуудал их байлаа.

Бага чуулганаар Түмт, Мянгат, Зуутын зохион байгуулалт, үйл ажиллагааг нарийвчлан хэлэлцсэн ба 2020 оны сонгуулиар хэрхэн ажиллах талаар ярилцав. Мөн Мянгатын дарга нар андгай өргөж шинэ тамга тэмдгээ хүлээн авлаа.

МАХН-ын Дарга, МУ-ын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлэхдээ. Өнөөдрийн бага чуулган маш чухал асуудлууд хэлэлцлээ. Одоо та бүхэн аймаг дүүрэг орон нутагтаа очиж сайн ажиллах хэрэгтэй байна. МАХН тэргүүлэгч улс төрийн хүчин болсон ард түмэн бидэнд итгэж байгаа. Тиймээс бид итгэлийг дааж сайн ажиллах ёстой. Өөрсдийгөө боловсруулж хөгжүүл дараа нь улс орноо хөгжүүлэх болно. МАНАН-гийн эсрэг Монголын ард түмэн одоо л тэмцэж эхэллээ. Бид анх 7 жилийн өмнө МАНАН систем бүрдээд байна. Монголчуудаа сэргийлцгээе гэж уриалж байсан билээ. Ард түмэн 7 жилийн дараа л ойлгож байна. Бид ард түмэнд өөрсдийн боловсруулж ард түмнээр дэмжүүлсэн Дээд хуулийн төслөө улам сайн сурталчилан ойлгуулах хэрэгтэй байна. 2020 он эсвэл түүнээс өмнө сонгууль болвол бид Дээд хуулийн төслийг батлуулах хэрэгтэй хэмээн хэллээ.

Дээд хуулийн үндсэн зорилго нь ард түмэнд төрийн эрх барих эрх мэдлийг шилжүүлэхэд оршиж байгаа юм.

Ийнхүү цуврал мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Илүү ихийг МАХН-ын төв хэвлэлийн цахим хувилбар www.elch.mn сайтаас үзнэ үү?

 

2019 оны 01 сарын 10

МАХН-ын Төв байр