МАХН-ын мөрийн хөтөлбөр

МАХН-ын Онц Их хурлын 2011 оны l-p сарын
28-ны өдрийн 09 moom тогтоолоор батлав.
 МАХН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Монголын ард түмэн, Монгол улсын язгуур эрх ашгийг иш үвдэс болгож, нийгмийн бүхий л давхаргын эрх ашгийг эн тэнцүү ханган хамгаалдаг улс төрийн социал демократ үзлийг баримтлан, Монгол эх орондоо шаардагдаж буй таван хувьсгалт өөрчлөлтийг хийж, хөгхил дэвшилд нь таван чанарыг нэмж, монголын ард түмэнд учирч байгаа таван гамшигтай тэмцэх чиглэлүүдийг тусгасан намынхаа мөрийн хөтөлбөрөөр Монгол Улсад шинэ төрийг урлан бүгээх, улс төрийн шинэ соёл бүхий намыг төлөвшүүлэх, амьдрал нь баталгаатай шинэ монгол хүнийг хөгжүүлэх их зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд энэхүү мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байна.
Нэг. MAXH нь өнөөгийн нийгэмд зайлшгүй шаардагдаж байгаа улс төрийн, шударга ёсны, эдийн засгайн, хариуцлага-ёс суртахууны, мэдлэг-мэдээллийн таван хувьсгалт өөрчлөлтийг хийхийг зорино.
 1. Улс төрийн хувьсгал
 Дэд бүлэг: Тусгаар тогтнол
Уриа: Иргэдээ тоолчихоод
Эх орны баялагийг тоолъё
  • Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа нь юуны түрүүн эх орны газар нутгийн бүрэн бүтэн байдал гэж үзнэ. Өнөө цагт эх орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөвхөн хил хязгаар бүрэн бүтэн байх төдийгүй байгаль орчин унаган төрхөөрөө хадгалагдах, сэргээгдэх, байгалийн баялгийг зүй зохистойгоор ашиглах, монгол хүн газар нутагтаа эзэн болж, эрүүл саруул, аюулгүй орчинд амьдрах зэрэг нөхцлийг цощоор хангасан байхыг ойлгоно.
  • Байгалийн төрөл зүйлийн иж бүрэн тооллогыг хийж, мэдээллийн сан бүрдүүлж, ард түмний мэдэлд өгч, хамгаалах, сэргээх, ашиглахтөрийнбодлогогаргажхэрэгжүүлнэ. Улс орныхоо байгалийн баялаг, хөгжил, дэвпшийн үр шимийг хамгийн түрүүн монгол хүн шударга зарчмаар хүртэх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцлийг бүрдүүлнэ.
  • Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, мэдлэгт суурилсан үндэсний үйлдвэрлэлийн эрүүл, аюулгүй, чанартай бүгээгдэхүүнээр ард иргэдээ хангана. Төрийн бодлого, хууль тогтоомжоо улс орныхоо болон ард түмнийхээ язгуур эрх ашигт нийцүүлж, дотоод, гадаадын улс төр-бизнесийн бүлэглэлийн эрүүл бус нөлөөнөөс бүрэн ангижруулна.

 

Дэд бүлэг: Улс төр
Уриа: Төрийн эрх мэдлийг баяжих хэрэгсэл биш
Төр улсаа төвхнуулэн хөгжуулэх арга зам болгоё
  • Монгол орноо улс төрийн байнгын хямралт байдлаас авран гаргахын тулд шилжилтийн Үндсэн хуулийг тогтвортой хөгжлийн Үндсэн хуулиар солих асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулж хэрэгжүүлнэ.
  • Монгол Улсын шилжилтийн үед олсон ололт амжилтыг бататгаж, алдаа завхралыг засан залруулж, шинэ төрийг урлан бүтээж, улс орон, ард түмний язгуур эрх ашигт xop хохирол учруулж буй улс төрийн бодлого, үйл ажиллагааг таслан зогсооно.
  • Монголын төрийн ноён нурууг гуйвуулахгүй авч явахчадвартай, итгэлийг зүтгэлээр хариулдаг ёс суртахуун, мэдлэг боловсролтой түшээдийг шигшиж сонгодог шудрага сонгуулийн тогтолцоог нэвтрүүлж, аливаа шатны сонгуулийг луйвар булхай, хоосон амлалт, бохир мөнгөний нөлөөнөөс бүрэн ангижруулна.
  • Монгол улсын засаг захиргааны бүгцийг улс орны эрчимтэй хөгжлийн шаардлагад нийцүүпэн томсгон өөрчилнө. Бүсийн засаглалын зарчмыг бодитойгоор нэвтрүүлэн хөгжүүлж, эрх мэдлийг үе шаттайгаар шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулж, орон нутгийн бие даасан байдлыг хангана.
  • Монгол улсын нийслэлийг монголчуудынхаа оюуны хүч нөөцөөр дэлхийд цорын ганц байх загвар хийцээр урлан, хамгийн ногоон, хамгийн эрүүл, хамгийн цэвэр, хамгийн аюулгүй хотыг сүндэрлүүлэн босгож монгол угсаатны болон бүс нутгийн Оюуны төв болгоно.
Дэд бүлэг: Төр
Уриа: «Мөнгөний төр»-ийг
Мэргэшсэн төрөөр солъё
  • Албан тушаал, ашиг хонжооны арилжаа наймааны үр дүнд буй болсон, чадвар муутай, бодлого явцуу, хариуцлага хомс, хяналт сул, авлига, хээл хахуулийн сүлжээн дээр тогтсон, улс төр-бизнесийн бүлэглэлийн явцуу эрх ашигт үйлчилдэг «мөнгөний төлөө төр»-ийг Монголын төлөө хэмээх зорилготой мэргэшсэн төрөөр солино.
  • Эх орныхоо хүний нөөцийн «Үндэсний Алтан сан»-г бүрдүүлж, хүч чадлыг нь улс орныхоо хөгжил дэвшилд дайчлан ашиглана. Ажлын байрны баталгаа байхгүй, орон сууцны хүртээмж муу, цалин хөлсний хэмжээ бага учир өндөр боловсрол эзэмшсэн ч, зохих дадлага туршлага хуримтлуулсан ч эрхэлсэн ажилгүй, баталгаатай амьдралгүй байгаа иргэдээ эх орондоо эзэн болж ажиллаж, амьдрах таатай нөхцөл бололцоог бүрдүүлснээр Монгол Улсынхаа хөгжлийг зорилгожуулах, эзэнжүүлэх төрийн бодлого хэрэгжүүлнэ.
  • Төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомж гаргах, хэрэгжүүлэх явцад иргэдийн өргөн оролцоог хангахын тулд онцгой чухал асуудлаар бүх ард нийтийн санал асуулга явуулдаг болж, иргэдийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх зорилго бүхий «Олон нийтийн танхим»- ыг хуульчлан байгуулж, төр, засгийн бодлого, үйл ажиллагааг ард түмний эрх ашигтай уялдуулан нийцүүлнэ.
2. Шударга ёсны хувьсгал
 Дэд бүлэг: Эв нэгдэл
Уриа: Дээдэс хууль завхруулахыг зогсоож
Иргэддээ нэр төр, щударга ёсыг өгье
  • Монгол Улсын үндэсний эв нэгдлийн баталгаа нь шударга ёс, тэгш эрх гэж үзэн нийгмийн харилцааны бүхий л салбарт тэгш эрх, шударга ёсыг баттай тогтоох замаар үндэсний эв нэгдлийг бэхжүүлнэ.
  • Хууль хяналтын байгууллагын иж бүрэн шинэчлэлийг хийж, үндэсний шударга ёсны тогтолцоог буй болгож, бэхжүүлнэ. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх шудрага зарчмыг бодитойгоор хэрэгжүүлнэ. Хуулиа дээдэлдэг, зөвхөн хуулинд захирагддаг, хууль ягштал хэрэгждэг шудрага, хариуцлагатай, иргэний эрх, эрх чөлөө нь баталгаатай нийгмийн харилцааг хэвшүүлнэ.
  • Монгол хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх     эрхийг баталгаажуулж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахын зэрэгцээ хүний нэр төрийн эсрэг гэмт хэрэг болох захиалгат хэвлэл мэдээллийн халдлагаас иргэдээ хамгаална.
Дэд бүлэг: Хүний эрх
Уриа: Иргэдээ эиэрч, иргэддээ уйлчлэх
Эрхэт төрөө сэргээе
  • Хүний эрхийн тулгуур зарчмуудын дагуу эрхээ эдэлдэг, үүргээ биелүүлдэг, эрх чөлөөгөө хэрэгжүүлдэг, хариуцлагаа үүрдэг ухамсартай, ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой, эрүүл саруул биетэй, эх оронч үзэлтэй Монгол хүнийг төлөвпгүүлэн хөгжүүлэх нь эрх зүйт төрийн эрхэм зорилт мөн гэж үзнэ.
  • Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахын тулд хүн амын нилээд хэсэг нь бөөгнөрөн амьдарч байгаа, Монгол Улсын өнөөгийн нүүр царай болсон нийслэл хотын агаар орчны бохирдол, дэд бүтэцийндоройтол, орон сууцны хомсдол зэрэг тулгамдсан асуудлыг нийслэл хотыг нүүлгэн шилжүүлж, шинээр байгуулах, орон сууцны үнийг 30-40 хувиар хямдруулах, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах зэрэг замаар дорвитой шийдвэрлэнэ.
  • Хүүхэдзалуучууд,хөгжлийнбэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, ахмад настан зэрэг нийгмийн онцгой халамж, анхаарал шаардсан иргэдийнхээ сурч боловсрох болон ажил хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэх, нийгмийн чанартай халамж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээпшүүлэх нь төрийн зайлшгүй хүлээх үүрэг мөн гэж үзнэ.
 3. Эдийн засгийн хувьсгал
 Уриа: Хувь хүний сонголт, хяналттай өрсөлдөөнийг хундэлж
Хувийн емчийг шударга татвараар дэмжье
  • Ард түмний татварын ачааллыг бууруулж, төр, засгийн бүх шатны байгууллагын хүнд суртлыг багасгаж, захиргааны зардлыг 25 хувиар хямдруулж, цомхон чадварлаг бүтцэд шилжүүлж, бага хүүтэй, урт хугацааны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, шударга хуваарилалтийг дэмжиж, иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх орон зайг тэлж, бизнес хийхэд тулгарч байгаа аливаа саад бэрхшээлийг хумина.
  • Хуулийн хүрээнд бүрдсэн хувийн өмчлөлийн эрхийг баттай хамгаалах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хувийн өмч арвижан нэмэгдэх нөхцлийг бүрдүүпнэ.
  • Улс орны эдийн засаг өсөх үйл явц нь хүн амын амьжиргааны түвшин дээшлэх үйл явцтай плууд хамааралтай байх бодит хөшүүргийг бий болгон хэвшүүлж, авлига, хээл хахуул ьтай хатуу тэмцэн авлигыг арилгах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад томоохон ахиц гаргана.
 4. Хариуцлагьш хувьсгал
 ДЭД БҮЛЭГ: Хариуцлага
Уриа: Хариуцах ажил нь тодорхой
Хариуцлагын гурвалжинг тогтооё
  • Монголынтөр, засаг иргэд, сонгогчиддоо захирагдцаг, амласнаа ягштал хэрэгжүүлдэг, үйл ажиллагаагаа байнга үнэ зөв тайлагнадаг төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
  • Улсторийн намуудгишүүд.дэмжигчидцээ захирагдцаг, үйл ажиллагаа нь ил тод байдаг, үйл ажиллагаагаа үнэн зөв тайлагаадаг улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
  • Иргэд хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүдцэг иргэний хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
  Дэд бүлэг: Ёс суртахуун
Уриа: Зөвийг дээдэлж, бурууг засч
Зөрлөг замыг тавья
  • Зан төлөвийн хүмүүжил боловсролыг монгол хүний болон улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын салшгүй хэсэг болгон хөгжүүлж, ёс суртахуунлаг монгол хүнийг төлөвшүүлнэ.
  • Улс төрийн ёс зүйг төлөвшүүлж, улстөрчдийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх замаар ёс суртахуунлаг улс төрийн намыг төлөвшүүлэн хөгжүүлнэ.
  • Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг өндөржүүлэн, хариуцлага хүлээх чадвартай болгох замаар хүнд суртал, чирэгдэл багатай, ёс суртахуунлаг засаглалыг хөгжүүлнэ.
5. Мэдлэг- мэдээллийн хувьсгал
Дэд бүлэг: Мэдлэг
Уриа: Мэддэг нь хийж бутээе
Мэддэггуй нь сурч боловсорьё
  • Мэдлэг боловсрол, турпшагатай, эрхээ мэдцэг, үүргээ ухамсарладаг, өөрийгөө байнга хогжүүлэн боловсруулах чадвартай, сэтгэлийн тэнхээтэй, эх оронч сэтгэлтэй Монгол хүнийг улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч хэмээн үзэж, мэдлэгийн үнэлэмжийг олон улсын жишигт хүргэнэ
  • Мэдлэг шингэсэн, инновацидтулгуурласан, хүнд суртал, авлигын «дөнгө»-нд баригдаж хүлэгдээгүй эдийн засгийг хөгжлийн тулгуур хэмээн үзэж, хөхүүлэн дэмжинэ.
  • Боловсролыг чанартай мэдлэг, мэдлэгийг өндөр чадамж, мэргэжлийг нарийн мэрэгшил, мэргэпшийг өндөр бүтээмж болгоно.
Дэд бүлэг: Мэдээлэл
Уриа: Төрийн мэдээллийг унэн зөв
Тумэн олондоо нээлттэй байлгая
  • Иргэд төр, засгийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай авах эрхийг хуульчлан хангаж, төрийг тунгалаг болгож, хүнд суртлыг нь багасгана.
  • Иргэдэд зориулсан төр, засгийн үйлчилгээний тухай албан бус боловсрол, мэдээллийн үндэсний сүлжээг бий болгож, хүрэлцээ хүртээмжийг нь байнга дээшлүүлнэ.
  • Мэдлэг, мэдээллийн стандартыг нэвтрүүлж, чанарыг нь сайжруулж, олон улсын жишигт хүргэнэ.
Хоёр. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, төр барих ёс, ард түмний амьдрал, хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшилд чанар нэмнэ.
  • Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлыг дархлаажуулах замаар эх орныхоо тусгаар тогтнолд чанар нэмнэ.
  • Иргэдийн бухимдал, талцал, хуваагдал, тэмцэлд хүргээд байгаа өнөөгийн улс төр нийгэм, эдийн засаг, соёлын шалтгааныг судлан арилгаж, эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө үндэсний зөвшилцлийн бодит механизмыг бий болгон үндэсний эв нэгдэлд чанар нэмнэ.
  • Монгол төрийн уламжлалыг сэргээн хөгжүүлж, сэтгэх чадвар, ой санамж, алсын харааг нь чадавхижуулж, Монголын төр барих ёсонд чанар нэмнэ.
  • Монгол хүний эрүүл мэндийг сайжруулж, дундаж наслалтыг уртасган, боловсролын чанарыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх замаар хүний хөгжлийн индексийг сайжруулж, ард түмнийхээ амьдралд чанар нэмнэ.
  • Монгол хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшил, боловсролд хөрөнгө оруулж, ирээдүйнхээ иргэдийн хөгжилд чанар нэмнэ.
Гурав. Авлига, архидалт, ажилгүйдэл, ядуурал болон байгаль орчны доройтол хэмээх таван гамшигтай тууштай тэмцэж, эх орон, ард түмнийхээ нурууг тэнийлгэж, сэтгэлийг нь амраана.
12.1. Ашиг сонирхлын зөрчлийг арилгах, аливаа лобби арга хэмжээг ил тод болгох, гадаад, дотоодын олигархи бүлэглэлийн нөлөөллийгтаслан зогсоох, шудрага ёсыг нийгмийн бүх шатанд хэм хэмжээ болгон тогтоох, хуулиндзахирагдахзамааравлига хэмээх гамшигтай тууштай тэмцэж, авлигаас болж ард түмний нуруун дээр ирж байгаа acap хүнд ачаалал, дарамтыг арилгана.
  • Архидалтаас болж ард түмэн маань мөхлийн ирмэгт тулан очиж болзошгүйг одооноос цаг алдалгүй анхаарч, архидалт хэмээх гамшигтай тууштай тэмцэж, Монгол хүний архины хэрэглээг даруй 5 дахин бууруулж, архидалтаас үүдэлтэй гарах гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийг бууруулж, иргэд, гэр бүлд очиж буй эдийн засгийн болон эрүүл мэндийн ачааллыг багасгана.
  • Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд байгаа болон удахгүй бий болох ажлын байранд тохирох мэргэжилтнүүдийг уламжлалтболонтүргэвчилсэнсургалтаар бэлтгэж, Монгол хүнээ нэн даруй ажлын байраар хангах бодлого баримталж, ажилгүйдэл хэмээх гамшигтай тууштай тэмцэнэ.
  • Монгол хүнийг мэдлэг боловсрол, мэргэжилтэй болгох, түүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, бэлэнчлэх сэтгэлгээг нь өөрчлөх замаар ядуурал хэмээх гамшигтай тууштай тэмцэж, хүн амын оюуны болон орлогын ядуурлын хэмжээг огцом бууруулна.
  • Цөлжилт, усны хомсдол, хөрс, усны бохирдолд иж бүрэн үнэлгээ өгч, байгаль орчноо нөхөн сэргээх, бохирдлыг бууруулах, үр дагавар, xop уршгийг арилгах, иргэдийн экологийн боловсролыг дээпшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, байгаль орчны доройтол хэмээх гамшигтай тууштай тэмцэнэ.
 Дөрөв. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх баталгаа
  • Мөрийнхөтөлбөрөөолонтүмэндүнэнзөв таниулж, хариуцлагатайгаар хэрэгжүүлэх чадварлаг, ёс зүйтэй удирдлагын баг бүрдүүлнэ.
  • Удирдлагын багтайгаа гар, сэтгэл нийлж ажиллах Намын Анхан Шатны байгууллага, идэвхи санаачлага, оролцоо нь бүрэн хангагдсан гишүүд, дэмжигчидтэй байна.
  • Мөрийн хөтөлбөрийн мөн чанар, ач холбогдлыг итгэл үнэмшлээ болгож дэмжих олон түмэнтэйгээ амин холбоотой байна.
  • Мөрийн хөтөлбөрийг хэрэпкүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрүүдийн бодитой тооцоог гаргана.
  • Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд үе шаттайгаар, байнга хийгдэх хяналт шинжилгээ, үнэлгээ дүгнэлтүүдийг тогтмол хийж байна.
 Тав. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгсэл
  • МАХН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл нь MAXH- ын Бага чуулганаар батлагдсан «Намын Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхчиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөө» байна.
Зургаа. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах
  • МАХН-ын Г үйцэтгэхтовчоо, Багачуулган мөрийн хөтөлбөрийн   хэрэгжилтийг гишүүд, дэмжигчид, олон түмэнд жилд нэгээс доошгүй удаа тайлагнаж байна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тусгайлан боловсруулж, Үйл ажиллагааны төлөвлөгөөтэй хамт батална.
 Долоо. Мөрийн хөтөлбөрөөс хүлээгдэж байгаа үр дүн
  • Улс орны тусгаар тогтнол баталгаажиж, аюулгүй байдал хангагдана.
  • Нийгэмд шударга ёстогтож, хариуцлагын тогтолцоо бэхжинэ.
  • Улс төрийн шинэ соёл тогтож, «мөнгөний төр» мэргэшсэн төрөөр солигдоно.
  • Иргэдийн мэдлэг боловсрол, турпшага үнэт зүйл болж мэдлэг, мэдээллийн стандарт тогтож, чанар нь сайжирна.
  • Иргэдийн эрх чөлөө, ялангуяа эдийн засгийн эрх чөлөө, өмч хөрөнгө баталгаажна.
  • Иргэд эрхэлсэн ажилтай, нэмэгдсэн орлоготой болж, амьдрал нь баталгаажи на.
  • Хүүхэдзалуучуудынхүмүүжил,төлөвшил, боловсрол, амьдрал нь чанаржина.
  • Авлига, архидалт, ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны доройтолт хэмээх аюулт таван гамшигтай бүх нийтээрээ тэмцэж, xop уршигийг нь багасгаж, арилгана.
  • Шудрага ёс тоггож, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх үндэсний зөвшилцлийн механизм бүрдэж, бужигнасан төр тогтворжиж, бухимдсан түмэн сэтгэл амарч, эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө гэсэн амьд нэгдэл бий болно.