МАХН-ЫН ДҮРЭМ

Монгол Ардын Хувьсгалт Нам (товчилсон нэр: МАХН)-ын дүрэм нь тус намаас эрхлэн явуулах улс төрийн үйл ажиллагаа, түүнтэй холбоотой харилцааг зохицуулахад намын дотооддоо мордох баримт бичиг мөн. МАХН-ын гишүүн бүр МАХН-ын дүрмийг чандлан мөрдөнө.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН САХИН БАРИМТЛАХ ҮНЭТ ЗҮЙЛС

Улс орныхоо тусгаар тогтнолыг бататган хамгаалах, үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдлэх, ард түмиийхээ язгуур эрх ашгийг хүндэтгэн хангах нь МАХН-ын хамгаас эрхэмлэх үнэт зүйл мон.
МАХН нь шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөөг хэлбэрэлтгүй хангах зүүн төвийн “социал-демократ үзэл”-ийг баримталсан иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн улс төрийн байгууллага мон.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН АЛСЫНХАРАА
МАХН-ын алсын хараа нь Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг баталгаатай. хогжил дэвшлийг эрчимтэй, Монгол хүний амьдралыг жаргалтай байлгахын төлөө байна.
МАХН нь алсын хараагаа бодлогын баримт бичигтээ тусгаж байна.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МАХН-ЫН НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ЗАРЧМУУД
Нэгдугээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1. МАХН нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс торийн намуудын тухай хууль болон бусад хууль тогтоомжууд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн үзэл санаа, зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулна.
1.2. МАХН нь өөрийн үнэт зүйлс. зарчимтай байна. МАХН-ын бодлого. шийдвэр. үйл ажиллагаа нь энэ дүрэмд тусгагдсан үнэт зүйл, зарчимд тулгуурлана.
1.3. МАХН нь бүх шатны сонгуульд шударга өрсөлдож. олонхи болж, хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэхийн толоо ажиллана.
1.4. МАХН нь хуулийн этгээд байж, үйл ажиллагаагаа үндэсний хэмжээнд явуулна.
1.5. МАХН нь өөрийн бэлгэдэл. туг далбаа. Тамга тэмдэг. албан бичгийн хэвлэмэл хуудас, банкны данстай байна.
1.6. МАХН-ын төв байгууллага Монгол Улсын нийслэл Улаапбаатар хотод байрлана.

Хоёрдугаар зүйл. Үйл ажиллагааны зарчмууд

2.1. МАХН нь сайн дурын гишүүнчлэлийн зарчимыг баримтална. МАХН-ын үнэт зүйлс, мөрийн хөтөлбөр, бодлого, дүрмийгхүлээн зөвшөөрсөн, Монгол Улсын насанд хүрсэн иргэн МАХН-д сайн дураараа гишүүнээр элсэж болно.
2.2. МАХН нь хамтын удирдлагын зарчимыг баримтална. Өөрийн удирдлагыг хамтын
удирдлагын ардчилсан зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Гишүүд итгэлцэл,Хүндэтгэлд суурилсан харилцан ойлголцлыг эрхэмлэн ажиллана.
2.3. МАХН нь ил тод, нээлттэй байх зарчимыг баримтална. МАХН нь аливаа бодлого,
шийдвэртээ гишүүд, дэмжигчийнхээ санал бодлыг тусган, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй байлгана.
2.4. МАХН нь тэгш хамтын ажиллагаа, өргөн түншлэлийг хөгжүүлэх зарчимыг аримтална. МАХН нь улс орны үндэсний эрх ашиг, ард түмний язгуур эрх ашгийг хүндэтгэн дээдэлдэг улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй үр нөлөөтэй хамтран ажиллана.
2.5. МАХН нь ондөр ёс зүй, хариуцлагатай байх зарчимыг баримтална. МАХН-ын нэрээр албан тушаалд сонгогдож, томилогдсон гишүүд өндөр ёс суртахуунтай байж. ашиг сонирхлын зөрчилд автахгүй байна.
2.6. МАХН нь шударга ёсыг сахих зарчимыг баримтална. МАХН нь бодлого. үйл
ажиллагаандаа шударга ёсыг эрхэмлэн дээдэлж нийгэмд шударга ёс тогтоох манлайлагч байгууллага байна.

Гуравдугаар зүйл. Намын бэлгэдэл
3.1 МАХН-ын бэлгэдэл нь сүлд. туг далбаа, тамга байна.
3.2. МАХН-ьн бэлгэдэл нь уламжлал. Шинэчлэлийг тусгасан. эв нэгдэл. эрх чөлөө, шударга ёс, ирээдүйн хүсэл тэмүүллийн илэрхийлэл мөн.
3.3. МАХН-ын сүлд нь голдоо арга билэг, эв нэгдлийг илэрхийлсэн соёмбын хос загасыг дүрсэлсэн, ахмад, дунд, залуу гурван үеийг төлөөлсөн гурван давхар бүхий нийтдээ 15 дэлбээтэй дэлгэрэн цэцэглэж байгаа улаан сарнай цэцэг байна.
3.4. МАХН-ын туг далбаа нь 2:1-ыи харьцаатай цэнхэр,цагаан, ногоон гэсэн гурван өнгийн хослол бүхий босоо хэлбэрийн туг далбаа байна.
Туг далбааны дээд хэсэг нь мөнх тэнгэрийг бэлгэдсэн хөх өнгөтэй, дунд хэсэг нь шударга ёс, цэвэр ариун СЭТГЭЛ, зорилгын илэрхийлэл болсон цагаан өнгөтэй, доод хэсэг нь эх газрыг дүрсэлсэн ногоон өнгөтэй байна. Туг далбааны цагаан өнгө бүхий төв хэсэгт МАХН-ын сүлд улаан сарнай цэцгийг байрлуулсан байна.

МАХН-ын Онц Их хурлын 2011 оны 1-р сарын
28-ны өдрийн 09 тоот тогтоолоор батлав.

МАХН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Монголын ард түмэн, Монгол улсын язгуур эрх ашгийг иш үндэс болгож, нийгмийн бүхий л давхаргын эрх ашгийг эн тэнцүү ханган хамгаалдаг улс төрийн социал демократ үзлийг баримтлан, Монгол эх орондоо шаардагдаж буй таван хувьсгалт өөрчлөлтийг ХИЙЖ, ХӨГЖИЛ дэвшилд нь таван чанарыг нэмж, монголын ард түмэнд учирч байгаа таван гамшиггай тэмцэх чиглэлүүдийг тусгасан намынхаа мөрийн хөтөлбөрөөр Монгол Улсад шинэ төрийг урлан бүтээх, улс төрийн шинэ соёл бүхий намыг төлөвшүүлэх, амьдрал нь баталгаатай шинэ монгол хүнийг хөгжүүлэх их
зорил гуудыг хэрэгжүүлэхийн тулд энэхүү мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байна.
Нэг. МАХН нь өнөөгийн нийгэмд зайлшгүй шаардагдаж байгаа улс төрийн, шударга ёсны, эдийн засгийн, хариуцлага-ёс суртахууны, мэдлэг-мэдээллийн таван хувьсгалт өөрчлөлтийг хийхииг зорино.

1. Улс төрийн хувьсгал
Дэд бүлэг: Тусгаар тогтнол
Уриа: Иргэдээ тоолчихоод
Эх орны баялагийг тоольё
1.1. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа нь юуны түрүүн эх орны газар нутгийн бүрэн бүтэн байдал гэж үзнэ. Өнөө цагт эх орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөвхөн хил хязгаар бүрэн бүтэн байх төдийгүй байгаль орчин унаган төрхөөрөө хадгалах, сэргээгдэх, байгалийн баялгийг зүй зохистойтоор ашиглах, монгол хүн газар нутагтаа эзэн болж, эрүүл саруул, аюулгүй орчинд амьдрах зэрэг нөхцлийг цогцоор хангасан байхыг ойлгоно.
1.2. Байгалийн төрөл зүйлийн иж бүрэн тооллогыг хийж, мэдээллийн сан бүрдүүлж,
ард түмний мэдэлд өгч, хамгаалах, сэргээх, ашиглах төрийн бодлого гаргаж хэрэгжүүлнэ.Улс орныхоо байгалийн баялаг, хөгжил, дэвшлийн үр шимийг хамгийн түрүүн монгол хүн шударга зарчмаар хүртэх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцлийг
бүрдүүлнэ.
1.3. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх ажлыг үе шаттайгаар
хэрэгжүүлж, мэдлэгт суурилсан үндэсний үйлдвэрлэлийн эрүүл, аюулгүй, чанартай
бүтээгдэхүүнээр ард иргэдээ хангана. Төрийн бодлого, хууль тогтоомжоо улс
орныхоо болон ард түмнийхээ язгуур эрх ашигт нийцүүлж, дотоод, гадаадын улс
төр-бизнесийн бүлэглэлийн эрүүл бус нөлөөнөос бүрэн ангижруулна.
Дэд бүлэг Улс төр
Уриа: Төрийн эрх мэдлийг баяжих хэрэгсэл биш
Төр улсаа төвхнүүлэн хөгжүүлэх арга зам болгоё
2.1. Монгол орноо улс төрийн байнгын хямралт байдлаас авран гаргахын тулд
шилжилтийн Үндсэн хуулийг тогтвортой хөгжлийн Үндсэн хуулиар солих
асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулж хэрэгжүүлнэ.
2.2. Монгол Улсын шилжилтийн үед олсон ололт амжилтыг бататгаж, алдаа
завхралыг засан залруулж, шинэ төрийг урлан бүтээж, улс орон, ард түмний
язгуур эрх ашигт хор хохирол учруулж буй улс төрийн бодлого, үйл ажиллагааг
таслан зогсооно.
2.3. Монголын төрийн ноён нурууг гуйвуулахгүй авч явах чадвартай, итгэлийг
зүтгэлээр хариулдаг ёс суртахуун, мэдлэг боловсролтой түшээдийг шигшиж
сонгодог шудрага сонгуулийн тогтолцоог нэвтрүүлж, аливаа шатны сонгуулийг
луйвар булхай, хоосон амлалт, бохир мөнгөний нөлөөнөөс бүрэн ангижруулна.
2.4. Монгол улсын засаг захиргааны бүтцийг улс орны эрчимтэй хөгжлийн шаардлагад нийцүүлэн томсгон өөрчилно. Бүсийн засаглалын зарчмыг бодитойгоор
нэвтрүүлэн хөгжүүлж, эрх мэдлийг үе шаттайгаар шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулж орон нутгийн бие даасан байдлыг хангана.
2.5. Монгол улсын нийслэлийг монголчуудынхаа оюуны хүч нөөцөөр дэлхийд цорын ганц байх загвар хийцээр урлан, хамгийн ногоон, хамгийн эрүүл, хамгийн цэвэр, хамгийн аюулгүй хотыг сүндэрлүүлэн босгож монгол угсаатны болон бүс нутгийн Оюуны төв болгоно.

Дэд бүлэг: Төр
Уриа: “Мөнгөний төр “-ийг
Мэргэшсэн төрөөр сольё
3.1. Албан тушаал, ашиг хонжооны арилжаа наймааны үр дүнд буй болсон, чадвар
муутай, бодлого явцуу, хариуцлага хомс, хяналт сул, авлига, хээл хахуулийн сүлжээн дээр тогтсон, улс төр-бизнесийн бүлэглэлийн явцуу эрх ашигт үйлчилдэг “мөнгөний төлөө төр”-ийг Монголын төлөө хэмээх зорилготой мэргэшсэн төрөөр солино.
3.2. Эх орныхоо хүний нөөцийн “Үндэсний Алтан сан”-г бүрдүүлж, хүч чадлыг нь
улс орныхоо хөгжил дэвшилд дайчлан ашиглана. Ажлын байрны баталгаа байхгүй, орон сууцны хүртээмж муу, цалин хөлсний хэмжээ бага учир өндөр боловсрол эзэмшсэн ч, зохих дадлага туршлага хуримтлуулсан ч эрхэлсэн ажилгүй, баталгаатай амьдралгүй байгаа иргэдээ эх орондоо эзэн болж ажиллаж, амьдрах таатай нөхцөл бололцоог бүрдүүлснээр Монгол Улсынхаа хөгжлийг зорилгожуулах, эзэнжүүлэх төрийн бодлого хэрэгжүүлнэ.
3.3. Төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомж гаргах, хэрэгжүүлэх явцад
иргэдийн өргөн оролцоог хангахын тулд онцгой чухал асуудлаар бүх ард нийтийн
санал асуулга явуулдаг болж, иргэдийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх
зорилго бүхий “Олон нийтийн танхим”- ыг хуульчлан байгуулж, төр, засгийн
бодлого, үйл ажиллагааг ард түмний эрх ашигтай уялдуулан нийцүүлнэ.

Шударга ёсны хувьсгал
Дэд бүлэг: Эв нэгдэл
Уриа: Дээдэс хууль завхруулахыг зогсоож
Иргэддээ нэр төр, шударга ёсыг өгье

4.1 Монгол Улсын үндэсний эв нэгдлийн баталгаа нь шударга ёс, тэгш эрх гэж үзэн
нийгмийн харилцааны бүхий л салбарт тэгш эрх, шударга ёсыг баттай тогтоох
замаар үндэсний эв нэгдлийг бэхжүүлнэ.
4.2 Хууль хяналтын байгууллагын иж бүрэн шинэчлэлийг хийж, үндэсний шударга
ёсны тогтолцоог буй болгож, бэхжүүлнэ. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх шудрага зарчмыг бодитойгоор хэрэгжүүлнэ. Хуулиа дээдэлдэг, зөвхөн хуулинд захирагддаг, хууль ягштал хэрэгждэг шудрага, хариуцлагатай,иргэний эрх, эрх чөлөө нь баталгаатай нийгмийн харилцааг хэвшүүлнэ.
4.3 Монгол хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахын зэрэгцээ хүний нэр төрийн эсрэг гэмт хэрэг болох захиалгат хэвлэл мэдээллийн халдлагаас иргэдээ хамгаална.

Дэд бүлэг: Хүний эрх

Уриа: Иргэдээ энэрч, иргэддээ үйлчлэх
Эрхэт төрөө сэргээе
5.1. Хүний эрхийн тулгуур зарчмуудын дагуу эрхээ эдэлдэг, үүргээ биелүүлдэг, эрх
чөлөөгөө хэрэгжүүлдэг, хариуцлагаа үүрдэг ухамсартай, ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой, эрүүл саруул биетэй, эх оронч үзэлтэй Монгол хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх нь эрх зүйт төрийн эрхэм зорилт мөн гэж үзнэ.
5.2. Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахын тулд
хүн амын нилээд хэсэг нь бөөгнөрөн амьдарчбайгаа, Монгол Улсын өнөөгийн
нүүр царай болсон нийслэл хотын агаар орчны бохирдол, дэд бүтэцийн доройтол,
орон сууцны хомсдол зэрэг тулгамдсан асуудлыг нийслэл хотыг нүүлгэн шилжүүлж, шинээр байгуулах, орон сууцны үнийт 30-40 хувиар хямдруулах, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах зэрэг замаар дорвитой шийдвэрлэнэ.
5.3. Хүүхэд залуучууд,хөгжлийнбэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, ахмад настан зэрэг
нийгмийн онцгой халамж, анхаарал шаардсан иргэдийнхээ сурч боловсрох болон ажил хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэх, нийгмийн чанартай халамж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх нь төрийн зайлшгүй хүлээх үүрэг мөн гэж үзнэ.

3. Эдийн засгийн хувьсгал
Уриа: Хувь хүний сонголт, хяналттай өрсөлдөөнийг хүндэлж
Хувийн өмчийг шударга татвараар дэмжье
6.1. Ард түмний татварын ачааллыгбууруулж, төр, засгийн бүх шатны байгууллагын хүнд суртлыг багасгаж, захиргааны зардлыг 25 хувиар хямдруулж, цомхон чадварлаг бүтцэд шилжүүлж, бага хүүтэй, урт хугацааны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, шударга хуваарилалтыг дэмжиж, иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх орон зайг тэлж, бизнес хийхэд тулгарч байгаа аливаа саад бэрхшээлийг хумина.
6.2. Хуулийн хүрээнд бүрдсэн хувийн өмчлөлийн эрхийг баттай хамгаалах
хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хувийн өмч арвижан нэмэгдэх
нөхцлийг бүрдүүлнэ.
6.3. Улс орны эдийн засаг өсөх үйл явц нь хүн амын амьжиргааны түвшин дээшлэх
үйл явцтай шууд хамааралтай байх бодит хөшүүргийг бий болгон хэвшүүлж,
авлига, хээл хахуультай хатуу тэмцэн авлигыг арилгах, ажилгүйдэл, ядуурлыг
бууруулахад томоохон ахиц гаргана.

4. Хариуцлагын хувьсгал
ДЭД БҮЛЭГ: Хариуцлага
Уриа: Хариуцах ажил нь тодорхой
Хариуцлагын гурвалжинг тогтооё
7.1. Монголын төр, засаг иргэд, сонгогчиддоо захирагддаг, амласнаа ягштал
хэрэгжүүлдэг, үйл ажиллагаагаа байнга үнэн зөв тайлагнадаг төрийн хариуцлагын
тогтолцоог бүрдүүлнэ.
7.2. Улс төрийн намууд гишүүд, дэмжигчиддээ захирагддаг, үйл ажиллагаа нь ил тод
байдаг, үйл ажиллагаагаа үнэн зөв тайлагнадаг улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
7.3. Иргэд хуулиар хүлээсэн эрхээ эдэлж үүргээ биелүүлдэг иргэний хариуцлагын
тогтолцоог бүрдүүлнэ.

Дэд бүлэг: Ёс суртахуун
Уриа: Зөвийг дээдэлж, бурууг засч
Зөрлөг замыг тавья
8.1. Зан төлөвийн хүмүүжил боловсролыг монгол хүний болон улс орны хөгжил,
үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын салшгүй хэсэг болгон хөгжүүлж, ёс суртахуунлаг монгол хүнийг төлөвшүүлнэ.
8.2. Улс төрийн ёс зүйг төлөвшүүлж, улстөрчдийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх замаар ёс суртахуунлаг улс төрийн намыгтөлөвшүүлэн хөгжүүлнэ.
8.3. Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг өндөржүүлэн, хариуцлага хүлээх
чадвартай болгох замаар хүнд суртал, чирэгдэл багатай, ёс суртахуунлаг засаглалыг хөгжүүлнэ.

5. Мэдлэг- мэдээллиин хувьсгал
Дэд бүлэг: Мэдлэг
Уриа: Мэддэг нь хийж бүтээе
Мэддэггүй нь сурч боловсорьё
9.1. Мэдлэг боловсрол, туршлагатай, эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг, өөрийгөө байнга хөгжүүлэн боловсруулах чадвартай, сэтгэлийн тэнхээтэй, эх оронч сэтгэлтэй Монгол хүнийг улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч хэмээн үзэж, мэдлэгийн үнэлэмжийг олон улсын жишигт хүргэнэ.
9.2. Мэдлэг шингэсэн, инновацид тулгуурласан, хүнд суртал, авлигын “дөнгө”-нд баригдаж хүлэгдээгүй эдийн засгийг хөгжлийн тулгуур хэмээн үзэж, хөхүүлэн дэмжинэ.
9.3. Боловсролыг чанартай мэдлэг, мэдлэгийг өндөр чадамж, мэргэжлийг нарийн мэрэгшил, мэргэшлийг өндөр бүтээмж болгоно.

Дэд бүлэг: Мэдээлэл
Уриа: Төрийн мэдээллийг унэн зөв
Түмэн олондоо нээлттэй байлгая
10.1. Иргэд төр, засгийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай авах эрхийг хуульчлан хангаж, төрийг тунгалаг болгож, хүнд суртлыг нь багасгана.
10.2. Иргэдэд зориулсан төр, засгийн үйлчилгээний тухай албан бус боловсрол,
мэдээллийн үндэсний сүлжээг бий болгож, хүрэлцээ хүртээмжийг нь байнга
дээшлүүлнэ.
10.3. Мэдлэг, мэдээллийн стандартыг нэвтрүүлж, чанарыг нь сайжруулж, олон
улсын жишигт хүргэнэ.
Хоёр. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, төр барих ёс, ард түмний
амьдрал, хүухэд залуучуудын хүмүүжил төлөвшилд чанар нэмнэ.
11.1. Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлыг дархлаажуулах замаар эх
орныхоо тусгаар тогтнолд чанар нэмнэ.
11.2. Иргэдийн бухимдал, талцал, хуваагдал,тэмцэлд хүргээд байгаа өнөөгийн улс төр нийгэм, эдийн засаг, соёлын шалтгааныг судлан арилгаж, эх орныхоо язгуур эрх
ашгийн төлөө үндэсний зөвшилцлийн бодит механизмыг бий болгон үндэсний
эв нэгдэлд чанар нэмнэ.
11.3. Монгол төрийн уламжлалыг сэргээн хөгжүүлж, сэтгэх чадвар, ой санамж,
алсын харааг нь чадавхижуулж, Монголын төр барих ёсонд чанар нэмнэ.
11.4. Монгол хүний эрүүл мэндийг сайжруулж, дундаж наслалтыг уртасган,
боловсролын чанарыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх замаар хүний хөгжлийн индексийг сайжруулж, ард түмнийхээ амьдралд чанар нэмнэ.
11.5. Монгол хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшил, боловсролд хөрөнгө оруулж,
ирээдүйнхээ иргэдийн хөгжилд чанар нэмнэ*.
Гурав. Авлига, архидалт, ажилгүйдэл, ядуурал болон байгаль орчны доройтол хэмээх таван гамшигтай тууштай тэмцэж, эх орон, ард түмнийхээ нурууг тэнийлгэж, сэтгэлийг нь амраана.
12.1. Ашиг сонирхлын зөрчлийг арилгах,аливаа лобби арга хэмжээг ил тод болгох,
гадаад, дотоодын олигархи бүлэглэлийн нөлөөллийг таслан зогсоох, шудрага
ёсыг нийгмийн бүх шатанд хэм хэмжээ болгон тогтоох, хуулинд захирагдах
замаар авлига хэмээх гамшигтай тууштай тэмцэж, авлигаас болж ард түмний нуруун дээр ирж байгаа асар их ачаалал, дарамтыг арилгана.

12.2. Архидалтаас болж ард түмэн маань мөхлийн ирмэгт тулан очиж болзошгүйг
одооноос цаг алдалгүй анхаарч, архидалт хэмээх гамшигтай тууштай тэмцэж,
Монгол хүний архины хэрэглээг даруй 5 дахин бууруулж, архидалтаас үүдэлтэй
гарах гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийг бууруулж, иргэд, гэр бүлд очиж
буй эдийн засгийн болон эрүүл мэндийн ачааллыг багасгана.
12.3. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд байгаа болон удахгүй бий болох ажлын
байранд тохирох мэргэжилтнүүдийг уламжлалт болон түргэвчилсэнсургалт аар
бэлтгэж, Монгол хүнээ нэн даруй ажлын байраар хангах бодлого баримталж,
ажилгүйдэл хэмээх гамшигтай тууштай тэмцэнэ.
12.4. Монгол хүнийг мэдлэг боловсрол, мэргэжилтэй болгох, түүний хөдөлмөрийн үнэлэмжийт нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, бэлэнчлэх сэтгэлгээг нь өөрчлөх замаар ядуурал хэмээх гамшигтай тууштай тэмцэж, хүн амын оюуны болон орлогын ядуурлын хэмжээг огцом бууруулна.
12.5. Цөлжилт, усны хомсдол, хөрс, усны бохирдолд иж бүрэн үнэлгээ
өгч, байгапь орчноо нөхөн сэргээх, бохирдлыг бууруулах, үр дагавар, хор уршгийг арилгах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, байгаль орчны доройтол хэмээх гамшигтай тууштай тэмцэнэ.

Дөрөв. Морийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх баталгаа

13.1. Мөрийн хөтөлбөрөөолон түмэнд үнэн зөв таниулж, хариуцлагатайгаар хэрэгжүүлэх чадварлаг, ёс зүйтэй удирдлагын баг бүрдүүлнэ.
13.2. Удирдлагын багтайгаа гар, сэтгэл нийлж ажиллах Намын Анхан Шатны
байгууллага, идэвхи санаачлага, оролцоо нь бүрэн хангагдсан гишүүд, дэмжигчидтэй байна.
13.3. Мөрийн хөтөлбөрийн мөн чанар, ач холбогллыг итгэл үнэмшлээ болгож
дэмжих олон түмэнтэйгээ амин холбоотой байна.
13.4. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрүүдийн
бодитой тооцоог гаргана.
13.5. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд үе шаттайгаар, байнга хийгдэх хяналт
шинжилгээ, үнэлгээ дүгнэлтүүдийг тогтмол хийж байна.

Тав. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгсэл
14.1. МАХН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл нь МАХН- ын Бага чуулганаар батлагдсан “Намын Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөө” байна.

Зургаа. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах

15.1. МАХН-ын Гүйцэтгэхтовчоо, Бага чуулган мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг
гишүүд, дэмжигчид, олон түмэнд жилд нэгээс доошгүй удаа тайлагнаж байна.
Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тусгайлан
боловсруулж, Үйл ажиллагааны төлөвлөгөөтэй хамт батална.

Долоо. Мөрийн хөтөлбөрөөс хүлээгдэж байгаа үр дүн

16.1. Улс орны тусгаар тогтнол баталгаажиж, аюулгүй байдал хангагдана.
16.2. Нийгэмд шударга сстогтож, хариуцлагын тогтолцоо бэхжинэ.
16.3. Улстөрийншинэсоёлтогтож, “мөнгөний төр” мэргэшсэн төрөөр солигдоно.
16.4. Иргэдийн мэдлэг боловсрол, туршлага үнэт зүйл болж мэдлэг, мэдээллийн
стандарт тогтож, чанар нь сайжирна.
16.5. Иргэдийн эрх чөлөө, ялангуяа эдийн засгийн эрх чөлөө, омч хөрөнгө
баталгаажна.
16.6. Иргэд эрхэлсэн ажилтай, нэмэгдсэн орлоготой болж, амьдрал нь
баталгаажина.
16.7. Хүүхэд залуучуудын хүмүүжил,төлөвшил, боловсрол, амьдрал нь чанаржина.
16.8. Авлига, архидалт, ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны доройтолт хэмээх аюулт таван гамшигтай бүх нийтээрээ тэмцэж, хор уршигийг нь багасгаж, арилгана.
16.9 Шудрага ёстогтож, үндэснийэв нэгдлийгбэхжүүлэх үндэсний зөвшилцлийн
механизм бүрдэж, бужигнасан төр тогтворжиж, бухимдсан түмэн сэтгэл
амарч, эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө гэсэн амьд нэгдэл бий болно.