Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан Монгол Ардын Хувьсгалт Нам сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29-р тусгай дунд сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 116-р дунд сургуулийн сурагчдыг баярлууллаа. Тус сургуулийн шинэ жилийн баярт оролцон, инээд хөөр цалгисан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, шилдэг 40 гаруй хүүхдэд баярын бэлгээ түгээлээ.

   

29-р тусгай дунд сургууль нь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга-зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж сурдаг цорын ганц сургууль юм. Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, бусдын туслалцаа дэмжлэг хэрэгцээтэй байдаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд бэлгийг авсандаа сэтгэл дүүрэн байлаа.

 

116-р сургуулийн сурагчдын уран бүтээлүүд

Сүхбаатар дүүргийн МАХН-ийн Дарга Д.Дуламсүрэн нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн хандив тусламжийг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч 29-р сургууль 116-р сургуулйн хүүхэд, багачуудад шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлсээр байх болно гэдгээ илэрхийлж байлаа.

Хандивын үйл ажиллагааг дэмжиж Наранцэцэг, Даваасүрэн, Уламбаяр, Норовдондог, Дэжээ, www.Tsetseg.mn сайт оролцсон байна.