УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшигч Э.Батшугар

Э.Батшугар 1987 оны тавдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд / орос 14-р сургуульд элсэн орж, улмаар  2000 онд АНУ-ын Калифорниа мужийн ахлах сургуульд шилжин суралцсан. Ахлах сургуулиа амжилттай дүүргэсний дараа буюу  2004 онд АНУ-ын Бэнтлигийних сургуульд элсэн орсон нь түүний амьдралыг эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн ертөнцтэй холбож өгчээ.

Э.Батшугар 2008 онд Бэнтлигийн их сургуулйг санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. Оюутан байхдаа сургуулийнхаа Эдийн засагчдын клуб, хувьцааны хөрөнгө оруулагчдын клуб зэрэг хичээлээс гадуурхи клубуудэд идэвхтэй хамрагдаж байсан. Мөн эр зориг, хүч чадал, авхаалж самбаа шаарддаг регби спортоор хичээллэдэг бөгөөд 2005-2008 онд сургуулийнхаа регби спортын шигшээ багт тоглодог байсан, 2006-2008 онуудад дараалан Америкийн Их Дээд сургуулиудын аваргаар шалгарч байжээ

image9

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКИР БОЛОВ

Тэрээр 2008 онд сургуулиа төгсөөд Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/  хөрөнгө оруулалтын банкинд банкираар ажлын гараагаа эхэлж улмаар Английн Лондон хотын салбарт шилжин ажилласан. Ийн ажиллахдаа хувьцааг анхдагч зах зээлд гаргах /IPO/, бонд гаргах, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглан  хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай харилцагчидтай илүү түлхүү ажиллаж байсан. Тэрээр ОХУ, Африк, Азийн орнууд, Арабын орнуудын  уул уурхай тэр дундаа газрын тосны чиглэлийн компаниудтай ихэвчлэн хамтарч ажилладаг байжээ. Мөн дайн байлдаантай Афганистан, Ирак зэрэг газруудад ажилласан түүх ч түүнд бий. Дөнгөж 23 настай Э.Батшугар 2008-2011 онд олон улсын хөрөнгийн зах зээл дээр 10 тэрбум ам.долларыг компаниудад босгож өгсөн байна.

Энэ их ажлын жилүүдэд 7 хоногийн 100 орчим цаг буюу өдөрт 10-13 цаг ажиллаж, 3-5 цаг унтаж амардаг байсан нь өнөөдрийн Батшугарт амьдралын хэвшил болон үлджээ.

image10

НИЙГМИЙН ИДЭВХТЭН БОЛСОН ОН ЖИЛL

Олон улсын зах зээлд санхүүгийн чиглэлээр амжилттай суралцаж, ажлын туршлага хуримтлуулаад ирсэн тэрээр 2011 онд Монголдоо ирж, тухайн үед намын нэрээ сэргээж аваад байсан МАХН-д элсэн орсон. 2011-2012 оны аравдугаар сар хүртэл “МАХН”-ын VI бага чуулганаас “МАХН”-ын гадаад харилцааны нарийн бичиг, Гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгогдон, “МҮАН”-тай хамтарсан Шударга ёс эвслийн удирдах зөвлөлийн гишүүн, “МАХН”-ын АШЁМЗХ-ны дэд тэргүүн зэрэг албыг хашжээ

image11

БАНКНЫ СИСТЕМД РЕФОРМ ХИЙСЭН ОН ЖИЛҮҮД

2012-2016 оны хооронд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаанд ажилласан. Энэ хугацаанд багийнхантайгаа хамтран санхүүгийн зах зээл, банкны системд цоо шинэ реформуудыг амжилттай хийж хэрэгжүүлэхэд гар бие оролцсон юм. Заримаас нь дурьдахад төлбөр тооцооны болон картны нэгдсэн сүлжээг бий болгосон явдал юм. Ингэснээр аль ч банкны ПОС машин болон АТМ -уудыг ашиглан картын гүйлгээ хийгддэг, мөн бидний нэрлэж заншснаар мобайле банк буюу гар утсаараа дамжуулан банк доторхи болон банк хоорондын шилжүүлэг хийх боломжтой болсон. Улмаар картаа ашиглан онлайн худалдаа хийдэг дэлхийн стандартыг нэвтрүүлснээр иргэд зөвхөн Монгол биш дэлхийн зах зээлээс худалдан авалт хийх боломжтой болсон юм.

Түүнчлэн бас нэгэн том ажил нь Дэлхийн санхүүгийн зах зээлд хэрэглэгддэг “Mortgage loan” буюу  ипотекийн зээлийн тогтолцоог Монголд анх удаа бий болгов. Ингэснээр: орон сууцны 4-5 жилд, жилийн 20-25%-н хүүтэй олгодог байсан банкны зээлийн систем эрс өөрчлөгдөн, зээлийн хугацаа 20-25 жил, жилийн 8%-ийн хүүтэйгээр зээл олгож эхэлсэн юм. Үүний үр дүнд маш олон хүнийг орон сууцтай болох боломжийг ийнхүү нээж өгчээ.

image12

БИЗНЕСИЙН САЛБАР БОЛОН ХОББИ

Тэрээр 2016 оноос хойш  хувийн бизнесийг амжилттайгаар удирдан ажиллаж байна. Заримыг нэг салбар чиглэлээр дурьдвал: Эрүүл мэндийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай “Монсамил” компанийн ТУЗ-ийн гишүүн, Хэвлэл мэдээллийн салбарын  “Медиа холдинг” компанийн ТУЗ-ийн гишүүн, Санхүүгийн салбарын “Милленниум капитал” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Үүний хажуугаар МАХНамын Сонгинохайрхан дүүргийн мянгатын даргаар ажиллаж байна.

Э.Батшугарын өөрийн нэрлэсэн “их ажлын жилүүд” буюу 2008-2011 онд бий болсон бага унтдаг хэвшил нь түүнийг өнөөдөр олон хоббитой болгожээ. Тэрээр фитнессээр байнга хичээллэж, дугуйн спорт, ууланд авиралтын спортод хоббитой болж, улмаар Монголын хамгийн өндөр гурван оргил болох  Алтай Таванбогд, Мөнх хайрхан, Сутай хайрханд  амжилттай авиралт хийсэн туршлагатай уулчин болжээ. Мөн Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах дуртай, монгол ахуй зан заншил, мөн Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг нэгэн билээ.

Тэр Орос, англи хэлийг эзэмшсэн, эдийн засаг, санхүү эдийн засгийн өндөр боловсролтой, хашиж байсан ажил тушаалын хүрээнд амжилттай гүйцэтгэсэн тодорхой ажлуудтай гэдгээрээ нийгэм, олон нийтэд танигдаж, төр, гадаад, дотоодын томоохон компаниудад ажиллаж ирсэн туршлагатай .

УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшигч Энхбаярын БАТШУГАР та бидний дундаас “Та бидний” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.