Монгол Ардын Хувьсгалт Намын удирдлага гишүүүд дэмжигчид, ОХУ-ын Элчин сайд, Казакстан улсын элчин сайд, Беларус улсын элчин сайд нар мөн Ахмад дайчид маргааш буюу 2019 оны 09 сарын 02 нд Зайсан толгойд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө. Энэ үйл ажиллагааны үеэр “Халх гол” хүндэт медалаар зарим хүмүүсийг шагнах юм байна.

Зөвлөлтийн дайчдын хөшөөний тухай:

Зайсан толгойн оройд байх Зөвлөлтийн армийн дайчдад зориулан бүтээсэн хөшөөг зөвлөлтийн дайчдын хөшөө хэмээдэг. Уг хөшөөг 1971 онд уран барималч А.Хишигт, Мишиг нарын эх загвараар 498 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлүүлэн бүтээжээ. Цогцолборын доод ханан дээр “Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” тэсэн үгийг сийлжээ.

Орой өөд 600 гаруй гишгүүр бүхий 300 метр урт шатаар өгсөж Зөвлөлтийн цэрэг эрийн хөшөө бүхий дугуй ханаар хүрээлэгдсэн талбайд хүрнэ. Талбайн төв дунд 3 метрийн голчтой мөнхийн гал буюу “тулга” байдаг бөгөөд амь үрэгдсэн дайчдын гэгээн дурсгалыг үүрд дурсан санахыг бэлгэдсэн байдаг аж. Дугуй хананы тойрог урт нь 60 метр бөгөөд төмөр бетоноор цутгаж хийсэн байдаг.

Цэрэг эрийн хөшөө 27 метр өндөр, нэг гартаа зэвсгээ бариад, нөгөө гартаа ялалтын тугаа барьсан дүрслэлтэй юм. Зөвлөлтийн дайчдын хөшөөний цогцолборын нэг хэсэгт Берлин хүрсэн танкийн хөшөө багтана. Монголын ард түмний хандивын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цувааг байгуулж 1943 онд Зөвлөлтийн армид бэлэглэж байсан түүхтэй бөгөөд энэхүү танк нь Берлин хүртэл байлдан гарамгай гавъяа байгуулж БНМАУ, ЗХУ-ын есөн одонгоор шагнагджээ.

Хөшөөг байгуулахдаа налуу өндөрлөг төмөр бетон суурин дээр танкийг баруун зүг харуулан байрлуулж, суурийн зүүн хананд түүний явсан замыг сийлж, баруун хананд нь гавъяаны одонгуудыг нь товойлгон хийсэн байна.

МАХН.mn