МАХН өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө.

Жил бүрийн 09 сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарласан байдаг. Өнөөдөр 12:00 цагт МАХН-ын удирдлагууд болон, гишүүд дэмжигчид тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцоно.

Их хэлмэгдүүлэлтийн талаарх мэдээлэл:

Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв.

Тухайн үед эрх барьж байсан Монгол Ардын Намын  төв удирдлага нь Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд И.Сталины шахалтан дор олон арван мянган гэмгүй Монголчуудыг бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргаллыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн юм.

Монголын үндэсний эрх ашгийг ба тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв. Энэ хэлмэгдүүлэлтээр тэр үеийн монголын сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонхи нь цаазаар авахуулсан байдаг. Мөн Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдэж сүм хийдээс оросуудын тоносон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалууд ЗХУ-д ачигдсан байна. Үүний зарим хэсэг нь одоо болтол Санкт-Петербургийн Эрмитаж музейд 2 том танхим дүүрэн үзмэр болон дэлгэгдсэн байдаг.

Хэлмэгдүүлэлтийн үеэр 800 орчим хүрээ, хийдийг устгажээ.

Хэлмэгдэгсэдийн музейд толгойдоо буудуулсан иргэдийн гавлын ясыг үзүүлсэн нь.

Цагаатгах ажил

1990 ээд оны эхээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдаж, 1998 оны 1 сарын 2-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг УИХ батласан юм.

2005 оны 11 сарын байдлаар Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн 36 мянган хүний 29 мянгыг нь цагаатгаад байна. Эдгээр хүмүүсийн 26 мянга нь улсын комисс байгуулагдсан цагаас хойших 15 жилийн хугацаанд цагааджээ.

Хор уршиг

Шийтгэгдсэн хүмүүсийн яс үндэс

Бүрэн эрхт тусгай комиссоор 19371939 оныг хүртэлх нийт шийдвэрлэсэн 25,824 хүмүүсийн ял. (20,474 хүнийг буудан алах, 5,103 хүнийг 10 жил хорих, 240 хүнийг 10-аас доош жил хорих, 7 хүнийг сулласан байна)

19321940 онд 28,451 хүн баригдаж шийтгүүлсэн. Түүний 20,822 хүн буюу 73% нь буудуулжээ.

19321937 оныг хүртлэх 5 жилд 1730 хүн шийтгэгдэж 162 буюу 0.9% нь буудагдсан бол 19371940 он хүртлэх 4 жилд 26,721 хүн шийтгэгдэж түүний 20,660 буюу 77% нь буудуулсан байна.

19371940 онд шийтгүүлсэн хүний тоо нь тэр үеийн насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9% -ийш эзлэж байсан бөгөөд энэ нь 1000 хүн тутмаас 10-11 хүн шийтгэгдэж, 8-9 хүн буудуулж байсан гэсэн үг юм.

1934 онд хуралдсан намын 9-р их хурлаар сонгогдсон бүгд хурлийн гишүүдийн 72%, Төв хорооны тэргүүлэгчдийн 82%, намын төв комиссын гишүүдийн 57%, Төв шалган байцаах комиссын гишүүдийн 80% нь баригдаж шийтгүүлжээ.

Хэлмэгдүүлэлтийн оргил үе нь 19331937193819391940 он байв.

 

Эх сурвалж: МАХН.mn,   Wikipedia.org