Триатлоны спортын нэгэн төрөл болох Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр болж байна.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний гол зорилго нь Триатлон, Дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур, чадварыг нэмэгдүүлэх, Триатлон, Акуатлон болон Дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах, нийслэлийн залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спорт амралтыг дэлгэрүүлэхэд чиглэгджээ. Дуатлоны спортын төрлөөр Монгол Улсад анх 2007 онд улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд залуус энэ спортыг их сонирхож, хичээллэх болжээ.

МАХН-ын дарга Намбарын Энхбаяр хэлэхдээ хүний эрүүл мэндэд тустай энэхүү спортыг бүх нийтээр сонирхон хичээллэвэл ашиг тустай. Манай намаас 2 баг оролцсон, бид хүүхэд залуучуудад бие бялдарын хөгжилтэй өв тэгш хүмүүс болоход уриалах зорилготой оролцсон гэж мэдэгдлээ.

Өнөөдөр 16 цагт тэмцээний дүн гарах болно.

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж,

2018.09.22 МАХН.mn