Монгол Ардын Хувьсгалт Намаас Улсын Их Хурлын Дарга М.Энхболд-д шаардлага хүргүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр нийт сонгогчдын 50 хувийн санал буюу олонхийн саналыг авч чадаагүй, өөрөөр хэлбэл ард түмнийг бүрэн төлөөлөх чадамжгүй Улсын Их  Хурал байгуулагдсан. Өнөөгийн Улсын Их Хурал байгуулагдан ажилласан цагаасаа ард түмний эрх ашиг, хохироосон гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж, эрх зүйн ямар ч чадамжгүй болохоо удаа дараагийн хууль зөрчсөн үйлдлээр харуулах боллоо. Үүний тод жишээ нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас  Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаар  ахлуулсан Н.Учрал, Н. Оюундарь зэрэг нэр бүхий 40 гаруй гишүүд төдийгүй , Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн кабинетийн гишүүд болох Б.Батзориг, Я.Содбаатар нарын сайдууд, цаашлаад МАН-аас төрийн өндөр алба хашиж байгаа Монгол Улсын Ерөнхий аудитор Д. Хүрэлбаатар зэрэг нөхдүүд, өөрсдийн хамаарал бүхий 122 аж ахуй нэгж, компани, иргэдийн нэр дээр олон арван тэрбум төгрөгийн зээл нэрээр авч албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь тодорхой болж , нийгмийн бухимдалыг төрүүлээд байна. Мөн ерөнхийлөгч асан Ц. Элбэгдоржийн эхнэр Болормаа, түүний дүү Болдбаатар, ТЕГ-ын дарга асан Хурц нар асар их хэмжээний мөнгийг зээл нэрээр авсан байна.

Жирийн иргэд бизнес, эрхлэгчдэд олддоггүй ЖДҮ-ийн дэмжих зээлийг Улсын Их Хурлын гишүүд, тэдгээрийн хамаарал бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллагууд хуваан авсан нь Улсын Их Хурлыг шударга ажиллах чадамжгүй гэдгийг дахин нотоллоо. Жирийн иргэд бизнес эрхлэгчдэд 18-45 хувийн хүүтэй зээл авч бизнес нь алдагдалд орж өрийн сүлжээнд ороогдож улс орны нийгэм, эдийн засаг улам бүр уналтанд орж байна.

Харин Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд нь албан тушаалаа ашиглан татвар төлөгчдийн мөнгийг зээл нэрээр завшиж, мөнгө угаан төрөөс тэрбумтанууд олноор төрж бизнесийн шударга өрсөлдөөнийг халсны улмаас олон зуун бизнес эрхлэгч дампуурч эх орноо орхин харийн оронд боолын хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлсээр байна. Энэ олигархи бохир улс төрчид ядуу сонгогчдийн саналыг худалдаж авах замаар сонгуулыг луйвардан , төрийн албыг үнэлэн худалдаж 60 тэрбумын гэмт хэрэг үйлдэж,  2016 болон 2017 оны сонгуулийн олон хуйвалдаан, олон нийтэд нэгэнт ил болсон.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 -д зааснаар “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэсэн тангаргаасаа няцсан нь УИХ-ыг тараах хангалттай үндэс юм.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн албан тушаалын байдлаа, урвуулан ашиглаж, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн, мөн ард түмний өмнө өргөсөн тангарагаасаа няцсан нэр бүхий Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий Аудитор нар нь нэн даруй өргөдлөө өгч бүрэн эрхээсээ татгалзаж АТГ, хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг шаардаж байна.

Энэ хүмүүс Монгол Улсын эрүүгийн хуулийн 22.1-р зүйлд “Улс төрд нөлөө бүхий этгээл эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох” гэж заасан гэмт хэрэгт холбогдсон нь ямар ч эргэлзээгүй байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д. Хаянхярваа өөрөө болон УИХ-ын олон гишүүд өөрсдийн болон намын хамааралтай компани , аж ахуй нэгж ЖДҮ-ийн зээл нэрээр мөнгийг олгохыг албан бичгээр үүрэг, чиглэл болгосон байна. Эрх баригчид улс төрийн сөрөг хүчний төлөөлөгчдөд зохиомол хэрэг үүсгэн, ямар ч баримтгүй нотолгоогүй байж, амаар хэлж нөлөөлсөн гэж яллаж байсан эрх баригчид өөрсдөө гэмт үйлдэл дээрээ баригдаж ард түмэн тэднээс ял асуух, хариуцлага тооцохыг шаардаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах олон нийтийн хүсэлтийг хүлээн авч, иргэдийнхээ итгэлийг алдсан, өргөсөн тангарагаа биелүүлээгүй УИХ-ыг тараах шаардлага гаргасныг нийтээрээ дэмжиж хамтран тэмцэхийг уриалж байна. ШУДАРГА ЁС ЯЛНА.