АН-ын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуяг ээлжит сюрпризээ задлав.

Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохиролцсоны үндсэн дээр хамтын ажиллагааны гэрээгээ шинэчилж буйгаа мэдэгдэж, өнгөрсөн бямба гаригт намын дарга нар гэрээнд гарын үсэг зурсан юм. Ерөнхий сайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус намтай Засгийн газарт хамтран ажиллахдаа Засгийн газар болон намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгасанчлан ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлэх, эрх чөлөө, шударга ёсыг төлөвшүүлэх, эх орныхоо хөгжлийг хурдасгах томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн бөгөөд үлдсэн хоёр жилд ч хийх ажил олон байгааг онцолсон.

Түүгээр зогсохгүй хамтын ажиллагааны дээрх гэрээ 2024 он хүртэл үргэлжлэх тухай дурдаад “Шударга ёс” эвсэлд багтдаг МҮАН болон ИЗНН-тай цаашид хамтран ажиллахаа мэдэгдсэн.

Эх орондоо эргэж ирээд удаагүй байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдын ярьсантай санал нэг байгаагаа хэлээд цаг алдалгүй шуурхай ажиллах ёстойг дахин дахин онцолж, “Монголчууд бид цаг алдаж болохгүй. Түргэлэх ёстой. Монголчууд сайхан амьдрах ёстой. Монгол хүн эх орондоо эзэн болох ёстой” хэмээн хэлсэн юм. Ийнхүү Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн МАН-ыг хясаж, МАХНыг мандуулсан шийдвэр гаргалаа. Хоёр нам гэрээгээ шинэчлэх үү, эсвэл цуцлах уу гэдэг асуудал бараг жил гаруйн өмнөөс л яригдаж эхэлсэн.

Хамтарсан Засгийн газар “Шударга ёс” эвслийн бүлгийн хооронд байгуулсан гэрээний нийтлэг заалтууд зөрчигдөж байгааг МАХНын гишүүд Шинэчилсэн Засгийн газар байгуулагдаад удаагүй байхад шүүмжилж байсан бол өнгөрсөн зургадугаар сард болсон МАХН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөнөөр ч тус нам төр барих түвшинд засагт хамтарч байгаа ч мөрийн хөтөлбөрөө хангалттай биелүүлж чадахгүй байгааг хэлэлцсэн байдаг.

АН болон МАХН-ын хооронд нууц гэрээ байгуулсан хэмээн нэг хэсэг шуугисан. Нууц гэрээ бус гэрээний ноорог байсан хэмээн МАХН-ынхны тайлбарласан уг гэрээнд Н.Энхбаярын ирэх арван жилийн статусыг тодорхой тусгасан гэдэг.

Ноорог гээд буй АН, МАХН дунд болон урт хугацаанд хамтран ажиллах түншлэлийн гэрээний 1.9-д “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүмүүсийг 65 нас хүртэл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн таслах эрхгүй байнгын гишүүнээр ажиллуулах, түүнчлэн тодорхой асуудлаар судалгаа хийх, танилцуулга бэлтгэх, зөвлөмж гаргах, үндэсний болон олон улсын хэмжээний хурал зохион байгуулах, тэдгээрт оролцох, дэргэдээ ажлын аппарат байгуулж ажиллах зэрэгт зориулж шаардагдах зардлыг улсын төсвөөс гарган санхүүжүүлж байхыг хуульчлан баталгаажуулахаар ажиллана” 2.1-д “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах асуудлыг хязгаарлах тухай хуулийг батлан гаргахдаа хамтарсан Засгийн газрыг огцруулахгүй байх байр суурийг баримтална”, 2.3-т “АН болон МАХН нь улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг гардан хариуцах, тэдгээрийн хэрэгжүүлэлтийг зохицуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж оруулах талаар санаачилга гарган ажиллана” зэрэг заалт орсон байдаг.

Түүнчлэн УИХ-аар цаашид хэлэлцэх УИХ-ын сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Өршөөлийн тухай хуульд МАХН-ын бодлогын талаар тусгахад онцгойлон анхаарах зэргийг заасан байсан. Тэгвэл энэ удаа байгуулсан гэрээнд дээрхийн адил нарийвчилсан дэлгэрэнгүй заалтын оронд 15 заалт бүхий ерөнхий агуулгуудыг багтаажээ.

Яг одоо бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамгийн гол зорилго нь Н.Энхбаярт өгөх албан тушаалын амлалтаас илүү танхимаа хамгаалж үлдэх нь юм. Хэрэв МАХН Засгаас гарна хэмээн “сүрдүүлбэл” Шинэчлэлийн Засгийн газар ганхана.

Үүнд мэдээж УИХ-ын ирэх хоёр удаагийн сонгуульд бодлогоо уялдуулан түншлэн оролцож, Засгийн газраа хамтран байгуулах, УИХ-д суудалтай намуудын санхүүжилтийг төсвөөс олгодог зарчимд бүрэн шилжих хууль эрх зүйн шинэчлэл хийхэд хамтрах зэрэг заалт оруулжээ. Түүнчлэн намууд хамтран ажиллаж байгаа намынхаа хүний нөөцийн бодлогод хүндэтгэлтэй хандах, Засгийн газрын бүтцийн өрчлөлтийн дагуу шинээр хийгдэх томилгоо болон нэг сайд, бусад улс төрийн албан тушаалтныг ротацын журмаар сэлгэх, эсвэл бусад шалтгаанаар солих талаар тухайн намын гаргасан саналд хүндэтгэлтэй хандаж, тууштай дэмжинэ.

Хамтарсан Засгийн газар байгуулахдаа АН 75, “Шударга ёс” эвсэл 25 хувийн төлөөлөлтэй байх зарчмаа бүх шатанд чанд баримтална гэдгийг наймдугаар зүйлдээ заасан байна. Дээрд дурдсан түншлэлийн гэрээний 2.3 дугаар заалт ч энэ гэрээнд багтсан байна. Шаардлагатай гэж үзвэл гэрээг баяжуулан ажиллах боломжтой болохыг гэрээний 12 дугаар зүйлд мөн тусгажээ.

Өөрөөр хэлбэл, түншлэлийн гэрээнээс олны анхаарлыг татаж, Н.Энхбаярт албан тушаал амлах нь хэмээн хардаад байсан заалтуудыг энэ удаа ил гаргаагүй ч гэрээг “баяжуулах” замаар тусгах боломжийг орхисонгүй. Яг одоо бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамгийн гол зорилго нь Н.Энхбаярт өгөх албан тушаалын амлалтаас илүү танхимаа хамгаалж үлдэх нь юм. Хэрэв МАХН Засгаас гарна хэмээн “сүрдүүлбэл” Шинэчлэлийн Засгийн газар ганхана. МАХН-ын харьяалалтай бүх сайдаа соливол мөн л Засгийн газрын хувь заяа сөргөөр эргэнэ. Учир нь Засгийн газрын гишүүдийн талаас илүү хувь нь өөрчлөгдвөл огцрох нөхцөл

бүрдэнэ. Ийм нөхцөл бүрдэх нь МАНынханд л ашигтайгаар эргэнэ.

Тийм ч учраас Ерөнхий сайд Засгийн газраа “аврахын” тулд энэхүү урт хугацааны гэрээг байгуулснаар айдгаа авдартаа хийх шиг боллоо. МАН-ынхны санаа бол Засгийн газарт хариуцлага тооцож, Ерөнхий сайдыг огцруулаад, давхар дээлтэй сайд нарын оронд чадварлаг хүмүүсээ томилуулахыг хүссэн.

Харамсалтай нь хүсэхэд хясна гэгч болов. УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАН-ынхны шарыг малтах гэсэн мэт үг нэг бус удаа хэлээд авсан. Тэрбээр өнгөрсөн лхагва гаригт болсон УИХ-ын ээлжит бус чуулган дээр “МАН Байнгын хороодын хурлаас тав хоног завсарлага авсан.

Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдсан болохоос биш цагаатгагдаагүй, хэргийг нь хэрэгсэхгүй болгоогүй. Өөрөөр хэлбэл, түүний авсан ялын зүйлчлэл өнөө хэр хэвээр байгаа. Ийм хүнтэй 2024 он хүртэл хамтарна гэдэг бол АН мөрийн хөтөлбөрөөсөө, үнэт зүйлээсээ ухарсан хэрэг.

Өнөөдөр Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор зарим сайд нарыг чөлөөлөх гэж байна. Дараагийн сайд нарыг томилтол тав хоног бүхэл бүтэн яам эзэнгүй болчих гээд байна. Тийм учраас МАН-ын нөхдийг үүрэг гүйцэтгэгчээр томилж, ядаж тав хоног ч гэсэн яам хариуцуулан, хүслийг нь биелүүлж болохгүй юу” хэмээн гурван ч удаа хэлээд авсан. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт болсон АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үеэр тэрбээр “Хоёр намын хамтын ажиллагааны гэрээ 2024 он хүртэл сонгуулийн хоёр мөчлөгт үргэлжилнэ гэж байгаа.

Тэгж л МАН-ынхныг дарж авахгүй бол таван хүн буудчихаад таг мартаад явж байгаа хүмүүс шүү дээ” гэсэн юм. Үүнээс үзэхэд АН ч, МАХН ч МАНыг нэг мөсөн дарж авч, магадгүй газрын хөрснөөс арчъя гэсэн санаа өвөртөлж буй бололтой.

МАН-ынхан энэ үйл явдлын талаар ямар байр суурьтайг байгааг лавлахад “Юуны түрүүнд, 2012 оны сонгуульд АН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг сануулъя. “Авлигатай тэмцэх” маш том амлалт, зорилт дэвшүүлсэн нам бол АН. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр бол Монгол төрийн өндөр албан тушаалтнуудаас авлигын хэргээр ял хүлээж, шоронгийн хаалга татсан нэгэн.

Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдсан болохоос биш цагаатгагдаагүй, хэргийг нь хэрэгсэхгүй болгоогүй. Өөрөөр хэлбэл, түүний авсан ялын зүйлчлэл өнөө хэр хэвээр байгаа. Ийм хүнтэй 2024 он хүртэл хамтарна гэдэг бол АН мөрийн хөтөлбөрөөсөө, үнэт зүйлээсээ ухарсан хэрэг.

Нөгөө талаас сая гарын үсэг зурсан талууд нь улс төрийн намын хувьд баруун, зүүний эсрэг үзэл баримтлалтай намууд. Ийм намууд хамтын ажиллагаагаа удаан хугацааны туршид үргэлжлүүлнэ гэж байгаа нь АН-ынхан ардчиллын төлөөх алхмаасаа ухарсны бас нэг илэрхийлэл” гэсэн юм.

Үнэхээр цагтаа МАН-ыг ч удирдаж явсан Н.Энхбаярт найр тавьж, тийм удаан хугацаанд хамтрах шийдвэрийг Засгийн газрын тэргүүн дангаараа гаргасан нь цаашид ч олон таамаг дагуулах биз. Харин энэ бүхний дунд Н.Энхбаяр хожиж байна. Тэрбээр үүгээрээ зүгээр ч нэг биш, цагаа олж эх орондоо ирсэн гэдгээ харуулав. Шинэчлэлийн Засгийн газрын дээсэн дөрөөн дээр байгаа энэ үеийг “тохиолдуулан” МАХН-ын дарга Монголдоо хүрэлцэн ирсэн нь намынхныхаа зөрчигдөөд байсан эрхийг хамгаалахын зэрэгцээ тулгамдсан асуудлуудаа өөрийн биеэр нэг мөр цэгцлэх гэсэн зорилготой байжээ.

Чухам энэ бүхний төгсгөлд ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан Н.Энхбаяр цаашид ч “том” байж, МАХН мөхөхгүй мандан бадрах нь тодорхой боллоо. Харин АН, МАН-ын хувь заяа хэрхэхийг цаг хугацаа л харуулах байх. Улс төрийн энэхүү бохир тоглоомын цаана эрх баригчид эх орон, ард түмнийхээ эрх ашгийг л бүү тавиад туучихаасай гэхээс өөр яах билээ